НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2021 оны есдүгээр сарын 19-ний ням гарагт боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 2021 оны наймдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа есдүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтойг татварын ерөнхий газраас санууллаа.