Монгол улсын шадар сайд, улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр буюу есдүгээр сарын 14-нд Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 209 мянган га талбайд 337 аж ахуйн нэгж, 2450 иргэн үр тариа, малын тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо тариалснаас өнөөдрийн байдлаар 1025тн улаанбуудай, 190 тн ногоон тэжээл, 8217 тн хүнсний ногоо хураан авчээ. Мөн энэ үеэр Зүүнбүрэн-Шаамар-Түшиг сумыг холбосон 128 км авто-замын ажил хайрга дайргын нөөцгүйгээс болж удаашралтай байгааг шадар сайд биечлэн шалгаж, засгийн газрын зүгээс шаардлагатай зохицуулалтыг хийхээр холбогдох яамдаас ажлын хэсэг томилж газар дээр нь ажиллуулахаар боллоо. Сэлэнгэ аймгаас тариа буудай тээвэрлэдэг гол авто-замыг шинэчлэх нь нутгийн ард иргэдийн олон жил хүлээсэн ажил юм.