МУГТ Э.Цэндбаатарыг Монголын боксын холбооны шигшээ багаас хасаад байгаа билээ.
Тэгвэл Э.Цэндбаатар өнөөдөр ДАШТ-д оролцох хүсэлтээ МҮОХ-нд хүргүүлсэн юм. Олимпд хоёр удаа V байрт шалгарсан түүнийг ДАШТ-д оролцуулахыг дэмжсэн, шаардсан иргэд гарын үсэг цуглуулж байна. “Эксклюзив” брендийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг уг хөдөлгөөнийг санаачилж, эхлүүлжээ.
Тэрбээр хэлэхдээ “Монголын ард түмэн Э.Цэндбаатарыг уучилсан. Энэ бол нэг тамирчны бус Монгол Улсын асуудал. Залуу хүн алдаж, онохыг алийг тэр гэх вэ. Түүнд боломж олгох хэрэгтэй.