Өнөөдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Агаарын температур шөндөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз, Халх, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна. Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй, бороо орохгүй салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө 4-6 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.