“Хүүхэд боловсролтой болсон үед тэднээс хэн ч эзэмшсэн боловсролыг нь булаан авч чадахгүй” хэмээн сангийн үүсгэн байгуулагч Кристина Нобле хэлсэн байдаг. Кристина Ноблийн хүүхдийн сан нь 20 дахь жилдээ боловсролын тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан нийгэмдээ эерэг өөрчлөлт авчирч, ирээдүйн манлайлагч болох чин хүсэл, эрмэлзэлтэй зорилтот бүлгийн оюутан залууст санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна, манлайлал, харилцааны ур чадварыг нь нэмэгдүүлэх хөгжүүлэлтийн сургалт, хичээлээс гадуурх ажлуудыг зохион байгуулдаг. Өөрсдийн сурсан мэдлэг, мэргэжлээрээ дамжуулан тэгш бус байдал, ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, ирээдүйн шилдэг манлайлагч нар болоход оюутан залууст туслах нь энэ хөтөлбөрийн гол зорилго юм. “Оюутан байх дөрвөн жилийн хугацаандаа КНХС-аас зөвхөн тэтгэлэг аваад зогсолгүй олон сургалт, хөгжүүлэлтийн ажлуудад хамрагдсан юм. 2021-2022 оны хичээлийн жилд нийт 200 оюутнаас өөрсдийн мэдлэг чадвар, хүсэл эрмэлзлээрээ шалгарсан 55 оюутан 50-100%-ийн тэтгэлгийн батламжаа гардан авснаар хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт тэтгэлэгт хамрагсдсан сурагчдын тоо 830 боллоо.