Энэ оны төрийн албаны гурав дахь ерөнхий шалгалтыг зохион байгуулах ажлыг төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоолоо. Шалгалтын бүртгэл энэ сарын 22-ны 09:00 цагаас аравдугаар сарын 22-ны 09:00 цаг хүртэл цахимаар явагдана. Төрийн албаны намрын ерөнхий шалгалтыг арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн зохион байгуулах төрийн зөвлөлийн тогтоол батлагдлаа. Ерөнхий шалгалтыг өнгөрсөн жилээс эхлэн 100 хувь цахимаар зохион байгуулдаг болсноор иргэдэд хүндрэлгүй байх нөхцөлийг бүрдүүлжээ.Төрийн албаны зөвлөлөөс шалгалтын комиссын гишүүдийг чадваржуулахад онцгойлон анхаарч, Ли Куан Юүгийн Сингапурын төрийн бодлогын сургуулийн олон улсын тэтгэлэгт хөтөлбөр болон дотоодын бусад сургалтад үе шаттай хамруулж байна.