Монгол банкны мөнгөний бодлогын хороо өнөөдөр буюу есдүгээр сарын 16-нд хуралдаж бодлогын хүүг хэвээр үлдээх эсэхийг шийднэ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш бодлогын хүү түүхэн доод түвшин болох зургаан хувьтай байгаа юм. Мөнгөний бодлогын хороо улиралд нэг удаа хуралддаг юм. Тэд өнгөрсөн зургадугаар сард хуралдаж, бодлогын хүүг хэвээр үлдээсний сацуу төв банкнаас олгож буй репо санхүүжилтийг 250 тэрбум төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан байна. Өнөөдөр болох хуралдаанаар бодлогын хүүг хэвээр үлдээх магадлал өндөр байна.