Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 16-наас эхэллээ. Энэ арга хэмжээ долоо хоног үргэлжлэх юм. Нэгдсэн арга хэмжээ өнөөдөр мал аж ахуйн салбарын өдөрлөгөөр эхэлж буй бөгөөд Монгол орны мал аж ахуйн салбарын бүхий л мэдээллийг долоо хоногийн турш нэг дороос авах боломжтой гэдгийг ХХААХҮЯ-наас мэдээллээ.