Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж НҮБ-ын ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд биечлэн оролцоно гэж ЕТГ-аас мэдээллээ. Ерөнхийлөгч чуулганы ерөнхий санал шүүмжлэлд, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх юм. Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийх аж.