Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 20 дугаар сургуулийн хойно нийтийн эдэлбэр газар зөвшөөрөлгүй барьсан 53 тоосгон гараашийг Баянгол дүүргийн засаг даргын А/351 дугаар захирамжийн хүрээнд өнгөрсөн наймдугаар сард албадан буулгасан байна. Харин чөлөөлсөн газарт хоёр эгнээ авто зам болоод явган хүний зам, ил авто зогсоолын хучилтын ажлыг хийж дуусгаад байна. Түүнчлэн аравдугаар сард багтаан ойр орчмын тохижилтын ажлыг иж бүрнээр нь хийж дуусгах юм.