Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт хилийн боомтод өнөөдөр буюу есдүгээр сарын 20-нд ажиллана. Засгийн газрын өнгөрсөн долдугаар сарын 02-ны өдрийн 185-р тогтоолоор нүүрсний экспортын хилийн бүсэд чингэлэгт тээврийн терминал байгуулахаар болсон юм. Энэ дагуу Гашуунсухайтад чингэлэгт тээврийн терминал байгуулж байна.