Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын 16 сургууль танхимаар, 17 сургууль хосолмол байдлаар үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Хоёр сургууль халдварын улмаас цахим хэлбэрт шилжжээ. Тус аймагт 100 хувь цахимаар хичээллэх хүсэлт гаргасан 220 орчим сурагч байна. Харин төрийн болон хувийн өмчийн 50 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдгаас есдүгээр сарын 1-нд бүх цэцэрлэг сургалтаа эхлүүлсэн боловч халдварын улмаас найман цэцэрлэг цахимд шилжжээ.
Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдлын 15 хувийг хүүхдүүд эзэлж байна. 12-17 настай хүүхдүүдийн 91 хувь нь эхний тунд, 79 хувь нь хоёр дахь тунд хамрагдаад байна. Багш нарын 96 хувь нь хоёр тун вакцинд хамрагджээ.