“Элэг бүтэн Хөвсгөлчүүд” хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн 18 сум, 2 өрхийн эмнэлгийг 450 сая төгрөгийн санхүүжилтээр мобайл технологийн тоног төхөөрөмжөөр хангалаа. Үүнд:
- 170 сая төгрөгийн өртөг бүхий ходоодны дурангийн иж бүрдэл
- Чих хамар хоолойн иж бүрдэл гэх мэт зүйлс багтаж байгаа аж.
Ингэснээр онош нь тодорхойгүй хүнд өвчтөнийг хөдөөгийн сум, багаас шууд дүрсээ харж аймгийн эмнэлэг, 3 дугаар зэрэглэлийн эмч нартай холбогдож оношлох боломж бүрдэж байна.