Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахууны хомстол үүссэнтэй холбоотойгоор шатахуун импортлогчидтой өнөөдөр буюу есдүгээр сарын 21-нд уулзахаар болсон байна. Уулзалтад уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд, ашигт малтмалын газар, шатахуун импортлогч талууд оролцох бөгөөд одоо үүсээд байгаа нөхцөл байдал, авах арга хэмжээг хэлэлцэх юм байна. Өнгөрсөн долоо хоногт шатахуун түгээх станцууд АИ-92 шатахууныг 30 мянган төгрөгөөс дээш үнийн дүнд олгохгүй гэж байсан бол өчигдөр буюу есдүгээр сарын 20-ноос эхлэн ихэнх ШТС-ууд АИ-92 болон АИ-95 шатахуун дууссан гэх мэдээллийг өгч байгаа юм. Зарим ШТС-д АИ-92 болон АИ-95 олгож байгаа ч өөрсдийн гишүүнчлэлийн карт болон талонд үндэслэн олгож байгаагаас урт дараалал үүсээд байна.