Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Унгар улсаас Монгол улсад суугаа элчин сайд Борбала Анна Обрушанскийг энэ сарын 20-нд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд агаарын харилцааны асуудлаар голлон санал солилцсон байна. Элчин сайд Борбала Анна Обрушанский хэлэхдээ “Хоёр улсын хооронд агаарын шууд харилцаа тогтож “Хүннү Эйр” компани хоёр удаагийн шууд нислэг гүйцэтгээд байгаа цаашид Нурсултан-Будапешт-Улаанбаатар чиглэлд нислэгийн шинэ маршрут нээж нислэг гүйцэтгэх чиглэлээр “Хүннү Эйр” компани болон Унгарын “Визз Эйр” компани хамтран ажиллана” хэмээн хэлжээ. Унгарын “Виз Эйр” компани нь бага үнэтэй нислэгийн компани бөгөөд Будапешт-Нурсултан чиглэлд нислэг хийж, “Хүннү Эйр” компани нь Нурсултан- Улаанбаатар чиглэлд залгасан нислэг хийх замаар шинэ маршрут нээхээр ажиллаж байгаа юм байна.