Увс, Ховд,Баян-Өлгий аймгийн цахилгаан эрчим хүчийг 2021 оны есдүгээр сарын 20, 21, 22-ний өдрүүдийн 06.00 цагаас 20.00 цаг хүртэл хязгаарлана.
ОХУ-ын 220/110/35 кВ-ын Чадан дэд станцаас 110 кВ-ын Хандгайт-Улаангом чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын ОХУ-ын талд урсгал засварын ажил хийх захиалга ирсэн учир ийн хязгаарлахаар болжээ.
Дээрх өдрүүдэд Увс, Ховд , Баян-Өлгий аймгийн төвийн нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийг тус бүр 1,5 МВт ачаалалтайгаар Дөргөний УЦС-аас цахилгаан эрчим хүчээр хангах болно хэмээн Баруун Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨХК-иас мэдээлэв.