Өнгөрсөн Мягмар гарагт БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин хөгжмийн салбарт ноёрхож буй BTS хамтлагийг хойч үе, ирээдүйн соёлын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчөөр томилсон билээ. Мөн BTS хамтлаг өчигдөр буюу есдүгээр сарын 20-нд ерөнхийлөгч Мүн Жэ Инийн хамтаар НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 76-р чуулга хуралдааны хүрээнд зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжлийн зорилтын Агшин 2021” хэмээх үйл ажиллагаанд оролцсон байна.