Хүйтний эрч чангарч айл өрх, албан байгууллагуудын цахилгаан дулааныг өгч эхлээд буй. Харин гэр хорооллын айл өрхүүдэд өнөөдрөөс эхлэн 40 цэгээр шахмал түлш худалдаалж эхэллээ. Ирэх сарын 1-ээс борлуулалтын цэгүүдийг 600 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
"Тавантолгой түлш" ХХК-ийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт сайжруулсан шахмал түлшний 50 мянга орчим тоннын нөөцтэй байсан бол энэ долоо хоногт 65 мянган тонн нөөцтэй байгаа аж. Тус компанийн зүгээс айл өрхүүдийг түлш худалдан авах “сайн” картыг баталгаажуулахыг уриалж буй. Хэрэв картаа баталгаажуулаагүй тохиолдолд түлш олгохгүй болохыг мэдээлж байгаа юм. Шинээр карт авах бол ирэх сарын 1-ээс олгож эхлэх юм байна.