Ашигт малтмал, газрын тосны газраас өнөөдрөөс шатахууны борлуулалтыг хэвийн горимд шилжиж байгааг мэдээлсэн.
Энэ нь ОХУ-аас 1,212 тонн БНХАУ-аас 2,750 шатахуун хүлээн авч буйтай холбоотойг албаныхан мэдээлсэн. Өчигдөр Сүхбаатар өртөө, Замын-Үүд боомтоор хүлээн авсан 3,962 тонн АИ-92 шатахуун нь манай улсын нэг сарын хэрэглээний 10 орчим хувь юм. Өөрөөр хэлбэл урд, хойд хөршөөс өчигдөр татаж авсан шатахуунаар гурав хоногийн хэрэглээгээ хангах нь.
Түүнчлэн БНХАУ-аас хийх татан авалтын хоёр дахь ээлж болох АИ-92 автобензин ачсан 50 вагон өчигдөр орой Хөх хотоос хөдөлсөн ба ойролцоогоор өнөөдөр 11:00-12:00 цагийн үед Эрээн боомтод ирж, үдээс хойш 17:00 цагийн орчим хилээр оруулж ирэх төлөвлөгөөтэй байгааг УУХҮЯ-наас мэдээллээ.