Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны хангамжийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн асуудлаар ажиллаад ирсэн багийнхны төлөөлөл "Аравдугаар сарын 1-нээс ААН-үүдийн захиалга 44,000 тонн болон есдүгээр сарын захиалгын үлдэгдэл 9,000 тонн газрын тосны бүтээгдэхүүнийг ОХУ-аас манайд нийлүүлэхээр байна. "Роснефть" компани засварын ажлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа бидэнд мэдэгдсэн.
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 1,000 тонн авто бензин хэрэглэдэг. Авто бензинийг ААН-үүдэд жигд хуваарилах ажлыг зохион байгуулж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэд маань хүлээцтэй хандахыг хүсье" хэмээн мэдэгдэв.