Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 2, 3 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 7,12 дугаар хорооны нийт 1,000 айл өрхөд хог ангилан ялгаж хаях зориулалтын хогийн савыг байрлуулж эхэлжээ.
Энэхүү төслийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж байгаа юм. Зориулалтын ангилан ялгалтын хогийн савнуудыг гэр хорооллын өрхүүдэд байрлуулах ажил дуусвал хогоо ангилан хаях иргэдийн үүрэг л үлдэж байна.