НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, "Хилчин" хотхон орчмын 144 өрх нэгдэн, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдах хүсэлт ирүүлснийг хэлэлцэж баталлаа.
Тогтоолын төслийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан танилцуулав.
Тэрбээр "Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршлаар нийслэлийн СХД-ийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 12.7 га талбайг тогтоож, эргэлтийн цэгийн солбицлыг хавсралтаар батлах юм.
Дээрх байршилд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах явцыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон. Тогтоолын хэрэгжилтэд НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад даалгах тухай тогтоолын төсөл юм" гэдгээ хэллээ.
Тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад НИТХ-ын төлөөлөгчид 100 хувийн саналаар дэмжив.