Төмөр замын тээврээр энэ оны эхний найман сард 20.9 сая тн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.5 сая тонноор буюу 7.5 хувиар нэмэгджээ.
Үүнд дотоодод тээсэн ачаа 990.5 мянган тн, импортын ачаа 298.5 мянган тонноор нэмэгдсэн нь нөлөөлжээ. Төмөр замаар тээсэн ачаа энэ оны наймдугаар сард 2.6 сая тн болж, өмнөх сарынхаас 146.6 мянган тонноор нэмэгдсэн байна.
Төмөр замаар энэ оны эхний 8 сард
- Уул уурхайн бүтээгдэхүүн12.7 сая тн,
- Барилгын материал 2.1 сая тн
- Хар төмөр194 мянган тн
- Хүнсний өргөн хэрэглээ163 мянган тн
- Ахуйн гаралтай бүтээгдэхүүн 113.5 мянган тн тээвэрлэж өмнөх оны мөн үеийнхээс барилгын материал 44, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 26.1, уул уурхайн бүтээгдэхүүн 3.9 хувиар нэмэгдэж, хар төмөр 24.4, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 17.4 хувиар багассан байна.
Харин төмөр замаар зорчигчид энэ оны эхний найман сард давхардсан тоогоор 3.7 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (99.7 хувь) сая хүнээр багассан байна. Учир нь цар тахлын гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдон зорчигч тээврийг хязгаарласан нь нөлөөлжээ.