Монгол Улс, ОХУ-ын хамтарсан "Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилалт болж байгаа. Тодруулбал "ОХУ-ын талаас 592 цэрэг ирж "Сэлэнгэ-2021”-д оролцож байгаа бөгөөд Монгол, ОХУ-ын хамтарсан 1,600 гаруй цэргийн алба хаагч оролцож байна.
Есдүгээр сарын 22-ны өдрөөс эхэлсэн уг сургуулилалт нь аравдугаар сарын 5-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулж явуулах” сэдвээр явагдаж байгаа юм.