"Мөсөн өргөө" спортын ордон өнөөдөр нээлтээ хийж байна.
Дэлхийн стандартад нийцүүлэн барьсан тус спортын ордон нь нийт 2,600 хүний суудалтай бөгөөд урлаг, уран сайхны тоглолтод зориулсан дуу авиа, гэрэлтүүлгийн орчин цагийн шаардлагад нийцсэн иж бүрэн төхөөрөмжөөр тоноглогдсон юм. "Мөсөн өргөө" спортын ордонд хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын төрлүүд, соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой.
Тус ордон цар тахлын энэ үед нээлтээ хийж байгаа тул суудлыг бүрэн дүүргэхгүй, суудал алгасуулан суулгаж, зөвхөн урилгаар нэвтрүүлэх байдлаар халдвар хамгааллын өндөр зохион байгуулалттай хийж байгаа юм байна.
Энэхүү ордон нь олимпын стандартаар буюу 60х30 хэмжээтэй, 12.7 мянган ам метр талбайтай бөгөөд 15 сая ам.долларын өртгөөр баригджээ.