КОВИД-19 халдвараар өвчлөөд эдгэрсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авах боломжтойг ХНХ-ын сайд А.Ариунзаяа хэллээ.
Тодруулбал, коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн даатгуулагч өрхийн эрүүл мэндийн төвөөсөө лист, эрүүл мэндийн хуудас аваад хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжээ авах боломжтой юм байна.