Өнөөдөр "Ахмадын баяр"-ын өдөр билээ. Энэ өдөр Монголын 1152 ахмадын төрсөн өдөр нь тохиож байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээллэж байгаагаар өндөр наснтнуудын 65.7 хувь нь хосоороо амьдардаг.
Монгол Улсын хүн амын 7.9 хувь нь 60-аас дээш насныхан бөгөөд хүйсээр нь авч үзвэл, 59.4 хувь нь эмэгтэйчүүд. Харин 40.6 хувь нь эрчүүд байна. Дашрамд дурдахад, Монгол Улс олон улсын ахмадын өдрийг 1992 оноос жил бүр тэмдэглэдэг уламжлалтай болсон билээ.
Өнөөдрийн байдлаар ахмадуудын 28.9 хувь нь орон сууцанд, 36.2 хувь нь гэрт, 34.4 хувь нь байшинд, үлдсэн 1 хувь нь бусад газарт амьдарч байна.