УИХ-ын гишүүн Т.Доржханд “Иргэд шахмал түлш авахаар өдөр, шөнөгүй дугаарлаж байна. Гадаа хасах хэм хүйтэн байхад гэр хороололд оршин суудаг иргэд галгүй хүйтэн гэрт өнжиж байна. Хэдхэн хоногийн өмнө бид шатахууны хомсдолд орсон. Асуудлыг мэдэж байсан хэрнээ зохион байгуулалт хийж чадаагүйгээс нийслэлийнхний 80 хувь нь шатахууны хомсдолд орсон.
Харин долоо хоногийн дараагаас иргэд шахмал түлшний хомсдолд орлоо. Өнөөдрөөс эхлээд УИХ-ын гишүүний хувьд байр сууриа илэрхийлж, шаардлагаа тавина” гэв.