Төв аймгийн Зуунмод сум “Номт" багийн харьяат долоон иргэн энэ сарын 2-нд Цэцээ гүн уул руу гараад буцаж буух үед нэг иргэн нь төөрсөн дуудлага онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Алба хаагчид, ар гэрийнхний хамт аравдугаар сарын 2-ны өдрийн 23:17 цагт эрэн хайх ажиллагаа зохион байгуулж эхэлсэн бөгөөд маргааш өглөө нь 08:30 цагт иргэн Б “Манзуширын хийд’’ рүү өөрөө бууж ирсэн учраас эрлийн ажиллагааг зогсоожээ.