Елена Катина, Юлия Волкова нараас бүрдсэн охидын поп хамтлагийг продюсер Иван Шаповалов, хөгжмийн зохиолч Александр Войтинский нар 1999 онд үүсгэн байгуулжээ.
Оросын "Тату" хамтлаг эргэн нэгдэж буйг дуучин Елена Катина зарлалаа. Ирэх хавар "Тату" шинэ уран бүтээлээ гаргана хэмээн дуучин бүсгүй инстаграм хуудсандаа бичжээ.
Юлия Волкова тэр хоёрын оролцсон тоглосон олон ангит кино ч ирэх хавраас олны хүртээл болох аж.
Тэд англи, орос хэлээр цомог гаргаж Орос, Австрали, Их Британи, Герман, АНУ зэргийн олон орны хит дууны жагсаалтыг тэргүүлж байлаа. 2009 оны гуравдугаар сард хамтлагийн ажил зогсож 2014 онд албан ёсоор тарж буйгаа зарласан юм.