Норвегийн нийслэл “Осло-2021” хотод ДАШТ үргэлжилж байна. Чөлөөт бөхийн тэмцээний гуравдахь өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 70, 97, эмэгтэйчүүдийн 55, 62 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан дууссан юм.
Манай улсаас өнөөдөр 97 кг-ын жинд Өлзийсайханы Батзул, эмэгтэйчүүдийн 62 кг-д Энхбатын Гантуяа нар дагах барилдаан хийх юм. Харин ялсан тохиолдолд хүрэл медалийн төлөө барилдах эрх авах юм.