Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгдэл гаргажээ.
Тодруулбал: 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгуулсан УАР, УАС, УАО, УАТ серийн дуудлага худалдаанд ялагч болж төлбөрөө төлсөн боловч өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд зохих бүртгэл хийлгээгүй 138 улсын дугаар байна. Гэвч ялагчид зохион байгуулагчтай байгуулсан гэрээний заалтыг зөрчсөн тул дахин дуудлага худалдаанд оруулахаар болжээ.