Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.
Хуралдааны дараах мэдээллийн үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа вакцины татан авалттай холбоотой мэдээлэл өглөө.
Тэрээр "Өнөөдрийн байдлаар манай улс 6.4 сая тун вакцин татан аваад байгаа. Дээрээс нь АНУ-аас Монгол Улсад нэг сая тун вакцин тусламжаар өгөхөөр болсон. Монгол Улсын вакцины нөөц хангалттай байна. Тиймээс дархлаажуулалтын цэгүүдийг иргэдэд ойртуулах, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрээр дархлаажуулалт хийх нөхцөл бүрдүүлэхээр болсон" гэлээ.