Алтны нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч 10 компанийн олборлолт оны сүүлийн хагаст эхний хагас жилээс 13.5 хувиар өсөж, 14.9 сая унц хүрнэ гэж “GlobalData”-ийн тайланд дурдсан байна. Оны эхний хагаст алт олборлолт өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар буураад байсан юм. Сүүлийн хагаст олборлолт сэргэх боловч гарцын хэмжээ тогтвортой буюу 27-28 сая унц байх төлөвтэй гэжээ. Нийлүүлэгч компаниудаас “Agnico Eagle” компанийн олборлолт хамгийн их буюу 40 хувиар өсөх төлөвтэй байгаа гэнэ.
Харин БНХАУ, Австрали, ОХУ, АНУ, Канад зэрэг гол нийлүүлэгч улсын олборлолт энэ онд 5.7 хувиар өсөж, 50.8 сая унц хүрэх төлөвтэй гэж дурдсан байна.
Монгол Улсын хувьд оны эхний есөн сард 7.9 сая тонн алт экспортолжээ. Алтны экспорт өмнөх оны мөн үеэс 61.1 хувиар буурчээ.