Монгол улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдийн 1,348-д коронавирусийн халдвар батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 326,738 болж нэмэгдэв.
Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж байгаа юм. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа хэмээн тайлбарлаж буй.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 835 нь Улаанбаатар хотод,
- 513 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд 6,477 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 14 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийт 1,377 хүн энджээ
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19,957 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 55,387 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 10,524
- Хүндэвтэр- 6,793
- Хүнд – 2,133
- Маш хүнд – 338 хүн байна.