УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа өчигдөр 07:00-22:00 цагийн хооронд Хэнтий аймаг, СХД-т болсон. Нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тул ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулахаар болж байгаа юм. Санал хураалтын талаар ХҮН-ийн дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийв.
Тэрбээр, Өчигдрийн нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялсан ч гэсэн хоёрдугаарт ХҮН намын нэр дэвшигч Б.Найдалаа орлоо. Гуравдугаарт нэгдэж нийлсэн АН буюу Э.Бат-Үүл баатар орлоо. Иргэд хоёрдугаарт ХҮН намыг тавилаа.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН намаас нэр дэвшигч Д.Энхбат 20 гаруй хувь, АН-ын нэр дэвшигч 6 хувийн санал авсан. Гэтэл АН-ынхан ХҮН нам манай саналыг хувааж байна гэсэн. ХҮН санал хуваагаагүй. Иргэдийн дэмжлэгийг авсан улс төрийн хоёр дахь хүчин бол ХҮН юм гэдгийг сүүлийн хоёр сонгуулиар иргэд баталгаажуулж өглөө гэв.