УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй юм.
Иймд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалт явуулах асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны аравдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ.
УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт 18,796 сонгогч саналаа өгч, 37.03 хувийн ирцтэй, 28 дугаар тойрогт 45,151 сонгогч саналаа өгч, 39.61 хувийн ирцтэйгээр энэ удаагийн нөхөн сонгуульд оролцжээ.
Иймд сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй нийт 131 хэсэгт нэмэлт санал хураалтыг аравдугаар сарын 16-ны өдөр явуулахаар шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: СЕХ