Мэргэжлийг дэмжих зорилгоор МСҮТ-ийн суралцагчдад сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг олгодог. Тэгвэл "Халамжаас хөдөлмөрт" бодлогын хүрээнд энэхүү тэтгэлгийг хуримтлалын хэлбэрт шилжүүлж, МСҮТ суралцагчийг төгсөхөд нь ажлын гараагаа эхлүүлэхэд нь зориулан санхүүгийн дэмжлэг болгож олгох шинэчлэл хийж байна.
- 16 настай МСҮТ-д элсэн орсон бол төгсөхдөө 5 сая төгрөг
- 17 настай элссэн бол 2.5 сая
- 18 настай бол 1.5 төгрөгийн дэмжлэгийг төгсөхдөө авна
гэсэн тооцооллыг Сангийн яам урьдчилсан байдлаар гаргаад байгаа аж.
МСҮТ-ийн суралцагчдын дэмжлэгт зориулж Хөдөлмөр эрхлэлтийн сангаас 72 тэрбум төгрөг олгож байсныг ийнхүү шинэчлэхээр болж байгааг ХНХ-ын сайд А.Ариунзаяа хэллээ.