Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд орон сууцныесдүгээр давхраас хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр 16:24 цагт НОБГ хүлээн авчээ.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид дөрвөн км зам туулан 16:30 цагт очиход тус байрны оршин суугч иргэн 4 настай хүү тагтны цонхоор унах гэж байсныг барилгын дээврээс аврах олс ашиглан тагтаар орж хаалгыг онгойлгон аварч, тус дүүрэг дэх Цагдаагийн I хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ