Коронавирусийн халдварын улмаас Замын-Үүд, Эрээний хилийг түр хугацаагаар хаан, хөл хорио тогтоолоо. Одоогоор хэдэн хоног хөл хорио тогтоох нь тодорхойгүй байна.
БНХАУ-ын Эрээн хотын Хуйтун логистикийн төвд коронавирусийн халдвар бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан авто замын боомтын хөдөлгөөнийг хязгаарласан. Төмөр замын боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юм.
Эрээн хотын бүх хүнийг шинжилгээнд хамруулах бөгөөд нэг хүнээс гурван удаа шинжилгээ авна. Тиймээс цаг хугацаа нэлээд орох нөхцөл байдал үүсээд байна.