Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Бусын гол” гэдэг газар өчигдөр 09:52 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ. Газрын хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Монгол Улсын хувьд 2021 он гарснаас хойш гурваас дээш магнитудын хүчтэй нийт 390 удаагийн газар хөдлөлт болсон байна. Үүнээс 340 гаруй нь Хөвсгөл аймагт бүртгэгдээд байгаа аж.