Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээний сүүлийн өдрийн барилдаанууд өнгөрсөн шөнө болж өнгөрлөө.
Энэ өдөр манай улсын 10 бөх барилдсанаас эрэгтэйчүүдийн -81 кг жинд Г.Болор-Очир хүрэл медаль хүртлээ.
21 настай тэрээр хагас шигшээд Японы Такеши Сасакид ялагдаж, хүрэл медалийн төлөө Францын Тизи Гнамиег ялсан юм.
Парисын их дуулгыг зорьсон жүдо бөхийн шигшээ баг ийнхүү гурван хүрэл медальтайгаар тэмцээнээ дуусгалаа.