Монгол улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,131 иргэн коронавирусийн халдвараар бүртгэгджжээ
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 339,536 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 731 нь Улаанбаатар хотод,
- 400 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд 6,146 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 14 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийт 1,483 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18,804 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 59,603 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 9,391
- Хүндэвтэр- 6,823
- Хүнд – 2,193
- Маш хүнд – 397 хүн байна.