Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Прокурорын зөвшөөрлийн дагуу өчигдөр орой "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн албан өрөөнд нэгжлэг хийсэн байна. Нэгжлэгийн үеэр түүний өрөөнөөс их хэмжээний мөнгө олдсон тухай зураг цахим орчинд тархаад байна.
Өнгөрөгч 2020 оны аравдугаар сарын 12-нд болсон "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн хуралдаанаар Гүйцэтгэх захирал П.Ганхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг томилсон юм.