Засгийн газрыг татан буулгах зорилготой суулт зарлаад буй УИХ-ын гишүүн асан С.Жавхлан асуулт асуусан сэтгүүлчийн толгойг гар утсаараа тоншжээ.
Тэрбээр unuudur.mn сайтын сэтгүүлчийн “Та, УИХ-д дахин нэр дэвших үү?” гэсэн асуултад хариулахаас татгалзаж, толгой руу нь гар утсаараа цохиж “Бэлдэж өгсөн асуулттай ирлээ. 13:00 цагаас мэдээлэл хийнэ гэж ах нь өмнө нь мэдээлэл өгсөн. 13:00 цагтаа ир” гэж байгаа нь сайтуудын шууд дамжуулалтын бичлэгт үлджээ.