Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг танилцууллаа.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ.
Монголд сонгуулийн хуулийг өөрчлөх замаар засгийн эрхийг авдаг болсон. Шударга сонгууль явуулдаг байсан бол ийм үр дүн гарахгүй байсан. Бор халзан хонь нэр дэвшсэн ч сонгогдож байна. Монгол Улсын хуульд мөнгөний сонгууль болдог болсон. Ухуулагч нарыг цалинжуулахаа болиоч ээ. Энэ нь сонгогч нарыг хахуульдаж байгаа хэлбэр. Мөнгө, тогтолцоо, сүлжээ энэ улсад хэрээс хэтэрлээ. Сүүлдээ Монгол Улс хямарна шүү. Энэ улсад нэг намын дарангуйлал тогтлоо. Олон хавар нэгэндээ шүү. Та нар хэтэрхий бярдаж, хүчээр хийж байна. Сонгуулиар мөнгө тараадаг нь худлаа биш биз дээ. Ардчиллыг ингэж мөхөөж болохгүй. Шударга байцгаая.