Монголын пара цанын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Батмөнхийн Ганболд "Бээжин 2022" өвлийн паралимпын наадамд оролцох эрхээ авчээ.
Гүйлтийн цанын төрөлд оролцох түүний эрх албан ёсоор баталгаажиж ирсэн бөгөөд дасгалжуулагч багш Ж.Дашдондогийн хамт өвлийн олимпод өрсөлдөнө.