Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 297 дугаар тогтоолын дагуу зарим аймгийн нутаг дэвсгэрт болсон хүчтэй цасан болон шороон шуурга, нийслэлд болсон үер усны улмаас учирсан хохирлыг арилгах болон коронавируст халдварын цар тахлын үед иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор туулах чадвар сайтай автомашин олгох ажиллагаа өнөөдөр боллоо.
Автомашин гардуулах ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцож, Архангай аймгийн Өгийнуур, Төвшрүүлэх, Булган аймгийн Баяннуур сумдын Эрүүл мэндийн төв, Завхан аймгийн Отгон сум, Увс аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар, нийслэлийн Баянгол дүүргийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангид УАЗ-22069 маркийн фургон, Булган аймгийн ХХААГ, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын ЗДТГ-т УАЗ-2934-034 маркийн хантер автомашиныг хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.