Коронавируст цар тахлын улмаас амиа алдсан эрүүл мэндийн ажилтнуудын тоо 180 000-д хүрсэн гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) мэдэгдэв. Тийм учраас эрүүл мэндийн ажилтнуудыг дархлаажуулах ажлыг нэн тэргүүнд тавих ёстойг ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебреисус онцлоод вакцины шударга бус хуваарилалтыг шүүмжилжээ.
Өмнө нь ДЭМБ -ын өөр нэг өндөр албан тушаалтан цар тахал 2022 онд ч үргэлжлэх болно гэдгийг анхааруулж байсан юм.
Дэлхий даяар ойролцоогоор 135 сая эрүүл мэндийн ажилтан байдаг. Доктор Тедрос хэлэхдээ "Дэлхийн 119 орны мэдээллээр дунджаар таван эмнэлгийн ажилтны хоёр нь бүрэн тунд хамрагдаж байна. Африк тивд 10 хүнээс дөнгөж нэг нь бүрэн вакцинд хамрагдсан бол өндөр орлоготой орнуудад энэ тоо найм байгаа" гэжээ.