Алек Боулдвины хэргийг орон нутгийн цагдаагийн хэлтэс шалгасан хэвээр байна.
- Кино продакшны туслах найруулагч Дэйв Холлс гэгч эрхэм Алект "аюулгүй" гэж хэлээд бууг өгсөн гэх. Өмнө нь Дэйв Холлсын 2019 онд ажиллаж байсан "Freedom’s Path" гэх төсөлд бас ийм төрлийн хэрэг гарч, Дэйв кино багаас халагдаж байсан талаар кино багийн нэрээ нууцлахыг хүссэн нэгэн гишүүн хэлсэн байх юм. Азаар "Freedom’s Path" киноны зураг авалтын үеэр хүн бэртэж, гэмтсэн хэрэг гараагүй гэнэ.
- Хэрэг гарсан Санта Фэ хотын шүүхийн нэгэн прокурор Алек Боулдвиныг ял сонсох магадлал өндөр гэсэн тайлбар өгсөн байна. Тэр ярихдаа: "Хэргийг маш нарийн шалгаж байгаа. Бууг галт сумаар цэнэглэсэн хүнийг хайж, гол буруутанг олж тогтоох нь хуулийн байгууллагын үүрэг. Гэхдээ бууг гартаа барьж, гохыг дарсан хүн бол Алек Боулдвин. Хэдий тэр мэдээгүй, золгүй тохиолдол байж болох ч Боулдвиныг яллагдагчаар татах магадлалтай" хэмээжээ.